Ираны шүүх өнгөрсөн сард курд гаралтай, Ираны иргэн Махса Амини хоригдож байгаад амиа алдсан тухай мэдээлсэн хоёр сэтгүүлчийг олон жилийн хорих ялаар шийтгэсэн талаар тус улсын төрийн хэвлэлүүд өнгөрсөн Ням гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн есдүгээр сард 22 настай Амини “Исламын хувцаслалтын дүрэм зөрчсөн” гэх хэргээр цагдаагийн газарт хоригдож байгаад нас барсан нь Иран даяар олон сарын эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн. Энэ нь Ираны шашны тэргүүнүүдэд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тохиолдож буй хамгийн том сорилт болжээ.

Ираны төрийн мэдээллийн “IRNA” агентлагийн мэдээлснээр, Нилуфар Хамеди, Элахе Мохаммади нарыг АНУ-тай хамтран ажиллаж, Засгийн газар болон үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэгт гэм буруутайд тооцон, тус бүр 13, 12 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Хоёр эмэгтэйн өмгөөлөгчдөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Эх сурвалж: THE JAPAN TODAY
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу