УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж, секундэд зарим үед 12-14 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж, секундэд зарим үед 12-14 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж, секундэд зарим үед 12-14 метр. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 0…+5 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25-НААС 29-НИЙГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд тал, хээрийн нутгаар, 27, 28-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Аравдугаар сарын 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу