НӨАТ-ын 2023 оны гуравдугаар улирлын буцаан олголтыг өнгөрсөн долоо хоногт иргэдийн данс руу шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй билээ. Тиймээс буцаан олголт хэзээ хийгдэх талаар татварын байгууллагаас тодруулахад “Аравдугаар сарын 27-28-ны хооронд шилжүүлэхээр төлөвлөсөн” гэж мэдээллээ.  

Сануулахад, Иргэд буцаан олголтын урамшууллаараа татвараа төлөх эрхтэй байдаг. Энэ дагуу татвар төлөх хүсэлтийг аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Татварын байгууллагаас авсан билээ. Энэ хугацаанд 34,104 иргэн 48,590 нэхэмжлэхээр 422 сая төгрөг төлсөн байна.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу