Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохиогдох бөхийн барилдаан болон нээлттэй хурлын товыг танилцууллаа. 

Аравдугаар сарын 27-ны баасан гарагт 11:00 цагаас сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 25, 26-нд цахимаар бүртгэх аж.

Аравдугаар сарын 28 буюу энэ долоо хоногийн бямба гарагт 11:00 цагаас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 26, 27-нд цахимаар бүртгэх юм байна. 

Мөн ирэх долоо хоногийн даваа гаргийн 13:00 цагт Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал Монгол Бөхийн Өргөөнд болно. Тус хурлаар барилдааны дүрмийн зарим заалт ба допингийн асуудлыг хэлэлцэх аж. Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид оролцоход нээлттэй.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу