“Tesla” болон “SpaceX” компани, “X” олон нийтийн сүлжээ (хуучнаар Twitter)-ний эзэн Элон Маск “Барууны орнууд Оростой зөрчилдөж, украинчуудыг утгагүй золиослож буйгаа таслан зогсоож, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэж, Москватай харилцаагаа хэвийн болгох ёстой” гэжээ.

Тэрбээр олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудастаа байршуулсан подкастдаа “Украинд болж буй “дайн” үндсэндээ газар нутгийн хувьд ашиг хонжоо олохдоо биш, олон тооны украин залуусыг нуувчид “булж” золиосолсон утгагүй явдал юм” гэж ярьжээ. Маск мөн барууныхны хувьд прагматик шийдэл бол “Украин энх тайвныг тогтоож, Оростой хэвийн харилцаагаа сэргээх нь чухал” гэж онцолсон байна.

Түүний хэлснээр, оросууд болон украинчууд бие биедээ гомдолтой байдаг ч тэд “шууд утгаараа нэг гэр бүл” юм. Би барууныхан тэднийг хөвгүүдээ “алах”-ыг шахаж шаардаж байгааг буруушааж байна” гэж үргэлжлүүлжээ.

Маск “Орос, Украины мөргөлдөөнийг сунжруулах нь АНУ-д соёл иргэншлийн эрсдэл дагуулахын зэрэгцээ дэлхийн гуравдугаар дайн дэгдэх аюулыг нэмэгдүүлж байна” гэж тэмдэглэсэн байна.

АНУ-ын тэргүүн тэрбумтан тэрбээр энэ сарын 24-ний өдөр “Орос, Ираныг Хятадтай эвсэл байгуулах хүртэл шахаж буй АНУ-ын эрх баригчдын явуулж буй бодлогын улмаас хүн төрөлхтөнийг дэлхийн гуравдугаар дайн руу “хөтөлж” байна” гэжээ.

Маск өөрийн X хуудастаа нийтэлсэн подкастдаа “Бид өөрсдөө ч мэдэлгүй дэлхийн III дайн руу явж байна. Вашингтоны сонгосон улс төрийн арга зам байгаа онохгүй байна.  “Орос, Ираныг Хятадтай эвсэх”-д хүргэж, зөрчилдөөн үүсвэл АНУ тэргүүтэй эвсэл сөргөөр нөлөөлөөд зогсохгүй “том хэмжээний тулаан” болно гэж бодож байна” гэж ярьсан байна.

Бизнес эрхлэгч “Орос улс түүхий эдтэй, Хятадад аж үйлдвэрийн чадавхи бий. Энэ нь дайны талаас харахад хамгийн тохиромжтой хослол юм” гээд, АНУ-ын эрх баригчдыг сөргөлдөөний бодлогоос татгалзахыг уриалжээ. Тэрбээр “Энэ бол ухаалаг бус хэрэг бөгөөд энэ нь соёл иргэншлийн хувьд асар их эрсдэл дагуулна. Бид дэлхийн гуравдугаар дайн гарвал “сүйрэх” магадлалтай. Одоогоор түүний эрсдэл хурдацтай нэмэгдэж байна гэж би бодож байна” гэж дүгнэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины аравдугаар сарын 5-нд мэдээлснээр, Киев дөрвөн сарын дотор 90 мянга гаруй хүн, 550 гаруй танк хэрэгслээ алджээ. Мөн Оросын удирдагч аравдугаар сарын 15-нд “Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо бүрэн бүтэлгүйтсэн ч Киев фронтын тодорхой салбаруудад идэвхтэй довтолгооны шинэ ажиллагаанд бэлдэж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу