Цагдаагийн байгууллагад “Өсвөр насны хүүхэд хичээлдээ явахаар гарсан ч ирээгүй” гэх дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Тухайн хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхад нь олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгчээ.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

  1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож, хүүхдэдээ цаг гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох.
  2. Хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшил, бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
  3. Эцэг, эхчүүд гэр бүлдээ тайван дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарч, хүүхэд аливаа асуудлыг эергээр даван туулах суурь чадварыг бүрдүүлэх.
  4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх, та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин түүнд тайлбарлаж өгнө гэдгийг санах.
  5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу