“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан нээлттэй арилжсан “ЭТТ-Бонд”-ын дөрөвдүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн 766,182 ширхэг бондыг эргэн дуудах шийдвэр гаргажээ.

Улмаар тус бондын арилжааг зогсоох зөвшөөрөл хүссэн 01/1814 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд хүргүүлсэн байна.

Иймд СЗХ-ны улсын байцаагчийн 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 150 тоот албан шаардлагын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “ЭТТ-Бонд”-ын дөрөвдүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу