Хүүхдийн эрхийг хангах асуудлаарх хяналтын сонсгол өнөөдөр /2023.10.25/ Төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр өмгөөлөгч Р.Булгамаа “Сүүлийн 10 жилд 3108 хүүхэд нас барсан. Насанд хүрээгүй иргэдээс сүүлийн 10 жилд 10730 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн байна. Дайн байлдааны үе юм уу. Хүүхэд хамгааллын асуудал өнөөдөр үүнд л чиглэгдэх ёстой. Гэмт хэргийн ертөнцөд хохирсон, холбогдсон 20 гаруй мянган хүүхдийг цаашид 200 мянга болгох юм уу. 

Сүүлийн 10 жилд 7500 хүүхэд гэмтлийн эмнэлгээр дамжаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээ рүү явж байна. Ийм л нийгмийг бид бий болгосон” хэмээн ярилаа.

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу