Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр (2023.10.25) хэвлэлд мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр ирэх жилийн төсвийн талаар дараах байр суурийг илэрхийлэв. 

Л.Гантөмөр “Ирэх онд ийм их хэмжээний төсөв батлагдаж байгаа бол эргээд нэг, хоёр үйлдвэр босоод ирэх ёстой. Чухал зүйлд хөрөнгө оруулж байгаа бол бид ойлгоно. Гэтэл аравхан машин явдаг газар зам тавих, 100 хүн цугладаг газар 500 хүний соёлын төв байгуулах зэргээр элс рүү ус хийж байгаатай адил Монголын мөнгийг цацах гэж байна. Энэ бодлого хэрэгжинэ гэдэгт итгэхгүй байна.

2024 оны төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй. МАН-ынхан бэлэн мөнгө тараах ажил руу явах гэж байна. Тэд ирэх жилийн сонгууль угтаад 1-2 их наяд төгрөг тараана. Чухам тараах аргаа хэрхэн гаргаж ирэх гэж буйг бид ойлгохгүй байна” хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн “Ардчилсан намыг хуваах гэсэн оролдлого хийж буй МАН-ын туршуулууд манай намаар дүүрэн байна. Өнөөдрийг хүртэл гадна, дотнын нөлөөгөөр АН-ыг муулдаг, доромжилдог, гутаадаг үйлдэл манай намын гишүүдээс маш их илэрч байна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу