Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн цагдаагийн машины жолоочид Тээврийн цагдаагийн албанаас торгууль оногдуулжээ. 

Тодруулбал, ….УАМ улсын дугаартай цагдаагийн албаны машиныг явган хүний зам дээр байрлуулсан байжээ. Тиймээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу жолоочийг нь 20,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны цахим хуудаст “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдад аюул, осолтой байдал үүсгэж, хөдөлгөөнд оролцсон жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо” гэж бичжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу