Өнөөдөр /2023.10.26/ болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.


 

09.00 ЦАГТ:

  • Эрүүл мэндийн салбар анх удаа үйлчилгээний стандарттай болсон. Эмнэлэгт хандсан хэн бүхэнд хэрэгтэй энэ стандартыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зааж зөвлөх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Эрүүл мэндийн яамны “Б” танхимд зохион байгуулна.

10.00 ЦАГТ:

  • Барилга, хот байгуулалтын яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Мэдээлэл барилга, хот байгуулалтын яамны 3 давхарт хурлын зааланд болно. Холбоо барих: 99239808
  • Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн хамтарсан тусгай ажиллагаа болон хамтын ажиллагааны үр дүн болон дотоод хяналтын талаар мэдээлэл өгнө. Мэдээлэл авах утас: 99145985
  • Өнгөрсөн шөнө гал түймэрт өртөж, долоон иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдож буурахгүй байна. Нийслэлийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг өнөөдөр /2023.10.26/ 10.00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар /Хүнсний нэгийн баруун талд/ мэдээлнэ. Утас: 99107367, 99088881

11.30 ЦАГТ:

  • “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хөл бөмбөгийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу