Өнөөдөр /2023.03.07/ засгийн газрын ээлжит бус хуралдаантай. Хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөхөөр болжээ.

Тодруулбал, Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хилийг хориг тавьсан билээ.

Эл шийдвэртэй холбоотойгоор тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гарган, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлээд буй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы гаргасан хүсэлт:

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу