УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.26/ нэгдсэн хуралдаан үргэлжилж буй. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын Б.Бат-Эрдэнэ “Шүүхийн гаргасан шийдвэр их эргэж буцах юм. Уймраа хүн шиг л. С.Зоригийн хэрэг юу болсныг бид мэдэж байгаа. Сүүлд гэхэд Б.Махбал гэгч аллага хийсэн этгээдийг хугацаанаас нь өмнө сулласан. Одоо эргүүлээд хорино гэж байна. Энэ мэтээр эргэж, хургаад байдаг. Дарга нарын авлигын асуудал нэг мөр шийдэгдчихээд, дорхноо л шийдвэр нь өөрчлөгдөж, сулладаг. Нөгөө хэд нь суллагдаж гарч ирээд соён гэгээрүүлэгч, номлогч болчихсон байна. Ийм болохоор шүүхэд итгэх итгэл алга болоод байна” хэмээн ярилаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу