Арваннэгдүгээр сарын 18, 19-ний бямба, ням гарагт “Нээлттэй парламент” аяны хүрээнд Төрийн ордонд иргэдийг чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ.

Төрийн ордон нь төрийн тусгай объект бөгөөд холбогдох зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог билээ. Тэгвэл дээрх өдрүүдэд иргэд чөлөөтэй нэвтэрч, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах боломжтой аж.

Төрийн ордны тухай хуулийн 8 дугаар зүйлд:

8.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас бусад хүмүүс Төрийн ордонд нэвтрэхдээ үнэмлэх, нэвтрэх хуудсаа шалгуулж орох үүрэгтэй.

8.2.Төрийн ордонд байрладаг төрийн байгууллагын ажилтан эрх бүхий албан тушаалтнаас олгосон байнгын үнэмлэхээр Төрийн ордонд нэвтэрнэ.

8.3.Төрийн ордонд нэвтрэх бусад хүмүүс хамгаалалтын албаны эрх бүхий албан тушаалтнаас олгосон байнгын буюу түр үнэмлэхээр түүнд заасан хаалгаар орж гарна.

8.4.Төрийн ордонд гадаад улсын төлөөлөгчдийг нэвтрүүлэх журмыг төрийн ёслолын асуудал хариуцсан байгууллага тогтоож мөрдөнө.

8.5.Албан ажлын шаардлагаар ажлын бус цагт Төрийн ордонд нэвтрэх журмыг ордны хамгаалалтын алба Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн зөвшөөрлийг үндэслэн тогтооно.

8.6.Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн ордны хамгаалалтын албанаас тогтоосон журмын дагуу иргэдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулж болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу