Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгагдаж байгаа. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулсан байдаг. Улмаар Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг шүүх гаргааж, Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон байсныг хуулийн байгууллагынхан тогтоосон боловч өнөөдрийг хүртэл эх оронд нь авч ирж чадаагүй байгаа.

Монгол Улсын Засгийн газраас зарласан авлигын эсрэг “5 Ш ажиллагаа”-ны хүрээнд  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Улаанбаатар хотын менежер асан Т.Бадамжунай, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал тэргүүтэй хүмүүсийг эх оронд нь авч ирэхээр болсон. Тэднийг шүүхээс гэм буруутайд тооцоогүй тул ямар нэгэн гэмт хэрэгтэн гэж ойлгож болохгүй. Харин хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, үнэн мөнөө тогтоолго гэж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх нэр бүхий хүмүүсээс Ч.Сайханбилэг АНУ-ын иргэншил аваад байгаа аж. Тиймээс АНУ иргэнээ манай улсад шилжүүлэн хуулийн байгууллагад шалгуулах асуудал байхгүй гэсэн үг. Тэгэхээр Ч.Сайханбилэгээс бусдыг нь монголд авч ирэх боломжтой болж байна. 

Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал мөн гадаад орны иргэншил авахаар хөөцөлдөж байгаа гэх мэдээлэл байна. Түүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга Монголд ирэх хэрэггүйг сануулсан талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.

1 сэтгэгдэл

  1. За муусайн үхэрнүүдээ манай улсын иргэн Санбeкээр оролдоод үзээрэй ганцхан няслана шүү энэ мангар бацаан манай улсад зөндөө орлого оруулсан бид иргэнээ тэнэг мунаг жлс төрөөс хамааралтай хуультай монголд өгнө гэж үү?түй май ацнуудаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу