Их Британийн цагдаагийн газраас тус улсын парламентын гишүүнийг хүчингийн хэрэгт сэжиглэн саатуулсан байна. “Sky News”-ийн мэдээлснээр, саатуулагдсан гишүүн нь эрх баригч Консерватив намын өндөр албан тушаалтан аж.

Суррей хотын цагдаагийн газар өнгөрсөн Лхагва гарагт Хорли хотод нэгэн эрэгтэйг хүчин болон хар тамхины хэргээр сэжиглэн саатуулж, улмаар батлан ​​даалтад гаргасныг баталжээ. Баривчлагдсан хүний ​​нэрийг зарлаагүй байна. Консерватив (Тори) нам энэ талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байгаа аж.

“Sky News”-ийн ажиглагчдын тэмдэглэснээр, Тори нам дахь сексийн ээлжит дуулиан нь 2024 оны сүүлээр болох парламентын сонгуулийн өмнө засгийн газрын тэргүүн Риши Сунакийн эрх мэдэлд “шинэ цохилт” болохоор байгаа аж.

Тус намын гишүүн, Парламентын Доод танхимын дэд дарга асан Питер Бон 2013 онд ажлын айлчлал хийх үеэрээ зочид буудлын өрөөнд туслахаа “татаж чангаасан” хэрэгт буруутгагдсан тул өнгөрсөн долоо хоногт эрх баригч намаас хөөгджээ. Гэвч өдгөө 71 настай хууль тогтоогч эл асуудлыг үгүйсгэж байгаа аж.

Үүний зэрэгцээ түүний нэр дээр доод албан тушаалтнуудтайгаа харгис хэрцгий харьцдаг, нэр төрийг нь гутаан доромжилсон тухай олон гомдол иржээ. Иймд Боныг огцруулж, 2005 оноос хойш төлөөлж буй Веллингборогийн тойрогт нөхөн сонгууль явагдаж болзошгүй аж.

Өнгөрсөн долоо хоногт Консерватив намынхан Английн Мид-Бедфордшир, Тамворт тойргийн нөхөн сонгуулиар хоёр суудлаа алджээ. Консерватив намын Тамворт тойргийн намын гишүүн Крис Пинчер согтуу үедээ хоёр эрэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдон огцорсон байна.

Сунакийн бодлогыг эсэргүүцэж, Ерөнхий сайд Борис Жонсоны танхим (2019-2022)-ын ойрын холбоотонд тооцогддог Надин Доррис огцорсны улмаас Мид-Бедфордширт нөхөн сонгууль болжээ.

Тус намын гишүүн, Парламентын Доод танхимын дэд дарга асан Питер Бон 2013 онд ажлын айлчлал хийх үеэрээ зочид буудлын өрөөнд туслахаа “татаж чангаасан” хэрэгт буруутгагдаж, өнгөрсөн долоо хоногт эрх баригч намаас хөөгджээ. Гэвч өдгөө 71 настай хууль тогтоогч эл асуудлыг үгүйсгэж байгаа аж.

Үүний зэрэгцээ түүний нэр дээр доод албан тушаалтнуудтай харгис хэрцгий, нэр төрийг нь гутаан доромжилсон тухай гомдол ч олон иржээ. Иймд Боныг огцруулж, 2005 оноос хойш төлөөлж буй Веллингборогийн тойрогт нөхөн сонгууль явагдаж болзошгүй аж.

“Sky news”-т мэдээлснээр, Их Британийн парламентын гишүүн Криспин Блант “X” нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийхдээ “УИХ-ын гишүүнийг хүчингийн хэргээр өчигдөр баривчилсан гэх мэдээлэл гарсан. Тэр нь би байсан. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор би хоёр ч удаа “ярилцлага” өгсөн.

Мөрдөн байцаалтын явцад хамтран ажиллахад бэлэн байгаа тул баривчлах шаардлагагүй байсан. Энэ хэрэг ял шийтгэлгүй дуусна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн тэрбээр “Цагдаагийнхан хэргийг шалгаж дуустал би энэ асуудлаар цаашид юу ч хэлэх бодолгүй байна” гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: SKY NEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу