Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар голын гольдрил хаасан “Aqua Garden” орон сууцны хоёр блок, “S’outlets” дэлгүүрийн барилга, “Шунхлай” ШТС-ын барилгыг нураах захирамж гаргасан. Эл захирамж хэрэгжиж, өнөөдөр /2023.10.27/ Шунхлай ШТС-ын барилгыг нурааж эхэллээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч П.СайнзоригӨмнөх шийдвэрүүд албадан буулгах чиглэлтэй байсан бол бид хувийн хэвшилтэйгээ зөвшилцөж, ойлголцож байна. Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Хавар шар усны үер буух магадлал байна. Ирэх жил бороо орно. Тиймээс аль аль талаасаа тохиролцоод, газраа чөлөөлж байна.

“Шунхлай” ШТС-ын барилгыг нураахад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Энэ барилга хийцлэлийн хувьд харьцангуй гайгүй учраас нураах зардал нь ч бага байна. Яг энэ барилгыг мэргэжлийн байгууллага нураах шаардлагатай юм билээ.

Энэ газрыг чөлөөлөх зардлыг төсвөөс гаргаж байна. Хувийн өмчийн асуудал байсан. Шат шатанд нь холбогдох зөвшөөрлүүдийг өгөөд явчихсан байна. Тохиролцохоос өөр арга байхгүй. Хууль зөрчсөн эсэх нь тусдаа асуудал. Хэрэв албан тушаалтнууд хууль зөрчиж, зөвшөөрөл өгсөн бол буруутай этгээдүүдээс энэ зардлыг олж авна.

“S’outlets” дэлгүүрийн тухайд, газар эзэмшиж байгаа болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа компанийн төлөөлөлтэй уулзсан. Тэдний зүгээс асуудлыг нааштай ойлгож байна. Бид харилцан тохиролцох замаар газраа чөлөөлж өгөөч гэдэг асуудлыг тавьж байна.

Нэгэнт газрыг чөлөөлж байгаа учраас байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлж, нөхөн олговрын асуудлыг ярилцаж байна. Өнөөдрөөс хэлэлцээр эхэлж байна гэж хэлж болно.

“Aqua Garden”-ын тухайд, манай улсад долоон давхраас дээш барилга нурааж байсан туршлага байхгүй юм билээ. Тиймээс гадаад улсын хуулийн этгээдийг оролцуулахыг үгүйсгэхгүй. Ямартай ч нэгэнт гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээд явна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу