Монголбанк энэ долоо хоногт гадаад валютын дуудлага худалдааны спот арилжаагаар банк хоорондын цахим талбарт нийт 151 сая ам.доллар нэг ханшаар нийлүүлжээ.

Аравдугаар сарын 19-нд 63.0 сая ам.доллар, 24-нд 48.0 сая ам.доллар, 26-нд 40.0 сая ам.доллар, тус тус нийлүүлсэн байна. Мөн аравдугаар сарын 12-нд 72.0 сая ам.доллар, 17-нд арилжааны банкуудад 71.0 сая ам.доллар тус тус нийлүүлжээ.

Энэ долоо хоногт арилжааны банкууд своп, форвард арилжаагаар валют авах санал ирүүлээгүй байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу