Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “UG arena”-д эхлэх товтой. Үүнтэй холбогдуулан “BCH Гарьд”, “IHC Apes”, “Эрдэнэтийн Уурхайчид”, “Завхан Brothers”, “Тэнүүн Өлзий Металл” гэсэн таван баг Сагсан бөмбөгийн холбоонд шаардлага хүргүүлсэн.

Шаардлагад улирлын тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогын 25 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоонд, таван хувийг тамирчдын “Ирээдүй” холбоонд хуваарилах, шууд дамжуулалтын үеэр багуудад өөрсдийгөө сурталчлах цаг, эрх олгох болон бусад заалтыг багтаасан байв. Мөн шаардлагад хариу өгөх хүртэл ямар ч арга хэмжээнд оролцохгүйгээ илэрхийлсэн юм. 

Сагсан бөмбөгийн холбооноос багуудаас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэж, Хөгжлийн лигээс таван баг бүртгэн Үндэсний дээд лигт оруулсан. Үүнд сагсан бөмбөг сонирхогчид бухимдаж, тамирчид ч дээрх багийн эзэд ч сагсан бөмбөгийн холбоотой нэг талд гарах хүсэлтэй буйгаа илэрхийлсээр байв.

Монголын сагсан бөмбөгийн холбоо дахин мэдэгдэл гаргаж, баг нэмж бүртгэхгүй гэдгээ мэдэгдлээ. Харин бүртгүүлсэн багууд арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө багийн гишүүдээ солих боломжтой аж.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу