Израилийн Батлан ​​​​хамгаалах хүчин (IDF)-ий хуурай замын ангиуд сөнөөгч болон нисэгчгүй онгоцуудын тусламжтайгаар Газын зурвасын төв хэсэгт ээлжит дайралтаа хийсэн талаар тус улсын армийн хэвлэлийн албанаас мэдэгджээ.

Тус албаны мэдэгдэлд “Израилийн Батлан хамгаалах хүчний хуурай замын ангиуд сөнөөгч болон нисгэгчгүй онгоцуудын хамт Газын зурвасын төв хэсэгт нэмэлт, зорилтот довтолгоо хийлээ. Энэ ажиллагааны үеэр танк эсэргүүцэх пуужин харвах цэг, цэргийн команд, удирдлагын төв зэрэг террористуудын олон объектыг илрүүлж, мөн ХАМАС-ын террористуудын эсрэг цохилт өгсөн” гэж дурджээ.

Аравдугаар сарын 26-нд тус армийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Пүрэв гарагийн шөнө Израилийн цэргийнхэн Газын зурвасын хойд хэсэгт танктай дайралт хийсэн байна. Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари мөн өдөр хэлэхдээ, Израилийн цэргийнхэн Газын зурваст богино хугацааны дайралт хийсэн нь дараагийн ажиллагааны эхлэл болж байна. Ийм үйл ажиллагаа ойрын өдрүүдэд үргэлжилнэ” гэж онцолжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу