Дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн сэтгүүл “Lonely Planet”-ын аялал жуулчлалын шинжээчид 50 жилийнхээ ойн босгон дээр 2024 онд аялахад хамгийн тааламжтай орноор Монгол Улсыг нэрлэсэн бол Энэтхэг хоёрдугаарт бичигджээ.

“Lonely Planet” сэтгүүлээс шинээр худалдаанд гарсан “Best In Travel 2024” номд ирэх онд зочлох шилдэг 10 улс, шилдэг 10 бүс нутаг, шилдэг 10 хотыг нэрлэсэн байна. Шилдэг хотуудыг Кенийн Найроби тэргүүлсэн болон Парис хоёрдугаарт жагсаж, эхний 10-д Хойд Америкийн гурван хот багтжээ.

Хамгийн шилдэг бүсэд Баруун Балканы хойгийн Транс Динарика дугуйн зам (нэгдүгээрт), Австралийн Кенгуру арал (хоёрдугаарт), АНУ-ын Монтана муж наймдугаарт, Хойд Шотланд зэрэг орсон байна.

“Lonely Planet” Монгол Улсыг тал хээр, адал явдал, соёл урлагийг эрэлхийлэгчдэд нэн тохиромжтой гэж дүгнээд зогсохгүй нээлттэй, аялал жуулчлалын кампанит ажил визний хязгаарлалтыг хөнгөвчилсөн гэдгийг онцолсон байна.

Мөн Монгол Улсад аялахаар зэхэж буй жуулчдад үндэсний хөгжим, үндэсний хоол тэр дундаа бууз болон Үндэсний их баяр наадам, байгалийн сайханд морь унаж, эрх чөлөө мэдрэх боломжтой аялахад хамгийн тааламжтай, жуулчдад ээлтэй улс хэмээн онцолжээ. Түүнчлэн заавал очиж үзэх ёстой газрын нэгээр “Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар”-ыг санал болгожээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу