“Нүүрсний” гэх хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.10.30/ болно. 

Шүүх хурал 10:00 цагаас эхлэх товтой байсан ч өмнөх шүүх хурал нь дуусаагүй байгаа тул одоог хүртэл эхлээгүй байна. 

Сануулахад, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч есдүгээр сарын 28-нд эхэлсэн. Гэвч шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу