“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.10.30/ эхэллээ.

Шүүх хуралдааны үеэр Б.ГанхуягШүүхийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд хэргийн материалтай чадах ядахаараа танилцлаа. Одоо надад танилцаагүй 21 хавтас үлдсэн. Миний үзсэн материалуудын ихэнх нь санхүүгийн баримт байна. Бүрэн танилцаж дуусаагүй гэдгээ хэлэх гээд байгаа юм. 

Би өнөөдрийг хүртэл тэвчээд л яваад байгаа. Есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байна. Биеийн бүх хэсгээр юм туураад байгаа. Өмнө нь идээ гараад байсан одоо бол шимэгдээд байна. Хоёр хөл, нуруу гээд биеийн бүх хэсэг ийм болсон. Хөл хэсгээр гарсан нь алхахад хүндрэл учруулж байна. “Тууралт маань ясандаа хүрэх гээд байх шиг байна. Зураг аваад, баримт болгоод өгөөч” гэж  461-р хорих ангийнханд хүсэлт тавьсан. Гэсэн авч өгдөггүй юм билээ. Буйл, гар маань үзүүрээсээ хөхрөөд эхэлсэн. Энэ ямар нэгэн зүйлийг хордлого байж магадгүй гэсэн. Цусны шинжилгээ авсан боловч хариуг нь надад үзүүлээгүй. Хэвийн гарсан гэж л хэлсэн. Ер нь бол би эмчилгээнд орохгүй бол болохгүй юм шиг байна. Уг нь би хувь хүнийхээ хувьд ийм зүйл ярьдаг хүн биш. Асуудлаас зугтаж биш,  зүтгэж ард нь гардаг. Би өнөөдөр цагаатгуулах хатуу байр суурьтайгаар шүүх хуралд орж байгаа. Хэргийн материалтайгаа танилцаад үүндээ улам итгэлтэй болсон. 124 хавтаст материалын ард намайг буруутгах юу ч байхгүй. Зөвхөн гэрчийн мэдүүлгүүд байна. Тэр нь нэг мэдүүлгийг нөгөөгөөр сольж авсан зүйлүүд байна лээ. 

Мөрдөх ажиллагааны шатанд үнэхээр янз бүрийн зүйл тогтоогдсон юм болов уу гэж өнөөдрийг хүртэл 11 сар хоригдохдоо бодож байсан. Гэвч хэргийн хавтаст материалтайгаа танилцаад харамссан. Үнэхээр уншиж үзэх ёстой юм байна. 

Тиймээс миний хүсэлтийг хүлээж аваач. Хэргийг энэ чигээр нь шийдүүлэхэд ямар ч асуудал байхгүй. Орох нөлөө ч байхгүй. Зугтана гэсэн ойлголт над шиг хүнээс хэзээ ч гарахгүй. Би зөвхөн Монголдоо л байдаг хүн. Тийм учраас эмнэлэгт хэвтэх боломжийг минь олгож өгөөч. Хоёрдугаар шатлалын эмнэлэг болохгүй байна. Сүүлдээ чичирдэг болчихоод байна” гэлээ.

Үүний дараа улсын яллагчийн зүгээс Б.Ганхуягийг батлан даалтад гаргахгүй, үргэлжлүүлэн хорих саналтай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд уламжиллаа.

Шүүгдэгч Б.Ганхуяг дахин “Цус шүүрээд наалдаад байгаа учраас дотуур өмд өмсөхөө больсон. Үс маань туг тугаар унаж байгаа. Би маш сайн шинжилгээ хийлгэж, эмчлүүлж авах хэрэгтэй байна. Би цагаадах ёстой хүн” хэмээлээ. 

Х.ТҮШИГ

3 САНАЛ

  1. ЯАХ ЮМ БЭ ЦАГААТГАЖ БҮР ШАГНАЛ ӨГЧИХЬӨЛ ЗҮГЭЭР БАЙХ АА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу