“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.10.30/ эхэлсэн. 

Шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг өөрийн эрүүл мэндийн байдлыг сайнгүй байгааг илэрхийлж, гүн хордлогод орсон тул батлан даалтад гарч, эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Мөн өмгөөлөгч нарын зүгээс шинжээч болон гэрчүүд бүрэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн юм. 

Улмаар шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хуралдааныг хойшлуулж, арваннэгдүгээр сарын 13-ны 11:30 цагт хийхээр товлолоо.  

Харин шүүгдэгч Б.Ганхуягийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.


 

Шүүх хуралдааны үеэр Б.Ганхуягийн хэлсэн үгийг ЭНД,

Б.Ганхуягийн ар гэрийнхний байр суурийг ЭНД дарж уншина уу. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу