Филиппин улсын Манилла хотод аравдугаар сарын 28-29-ний хооронд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг долоон орны 82 шилдэг тамирчин өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн 16 тамирчин Олон Улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт оролцож, нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртжээ.

Тодруулбал, манай тамирчид багийн төрөлд 19711 оноо цуглуулан үнэмлэхүй ялалтыг байгуулсан. Мөн дараах таван тамирчин дэлхийн рекордыг тогтоосон байна.

Үүнд:

1. Олон улсын мастер Г.Мянганбаяр -“Зураг”-507

2. Б.Анужин -“Зураг”- 450 /өсвөр/

3. Их мастер Ц.Оюун-Эрдэнэ -“Хоёртын тоолол”- 5049 (өсвөр)

4. Олон улсын мастер Ц.Номин-Эрдэнэ -“Баганан үгс” – 299 /өсвөр/

5. Олон улсын мастер Э.Үүрийнцолмон -“Тооны марафон”-1780 /өсвөр/

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу