Ботсвана улсын хэсэг жуулчид бегемоттой зургаа авахуулах гэж яваад, түүнд идүүлэх дөхжээ. Уурссан хөхтөн амьтан уснаас гэнэт үсрэн гарч ирээд, камертай хүмүүсийн сууж явсан жийп рүү дайрсан байна. Энэ агшин дүрс бичлэгт бичигдэн үлдсэн бөгөөд  удалгүй олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.

Хүмүүсийн ихэд тайван, амгалан амьтан хэмээн төсөөлдөг түүний том соёо жийпний хаалгыг цоолж орхисон байна. Азаар жуулчид зугтаж амжсан тул бэртэж гэмтээгүй аж.

Сонирхолтой нь, өвсөн тэжээлт амьтдын ангилалд багтдаг бегемот жилд бусад махчин амьтдаас олон хүн барьдаг байна. Статистик мэдээллээр, жил бүр 500 орчим хүн бегемотын “хоол” болдог ажээ.

Эдгээр амьтад түрэмгий, бие томтойгоос гадна ямар ч бай руу эргэлзэлгүйгээр довтолдог. Бегемот нь дэлхийн хуурай газрын хамгийн том амьтдын жагсаалтад зааны дараа хоёрдугаарт бичигддэг байна.

Бегемотуудын түрэмгий байдлын өөр нэг баталгаа нь тулаан болоход өрсөлдөгчдийн аль нэгнийх нь үхлээр дуусдаг явдал ажээ.

Эх сурвалж: DAILY MAIL
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу