Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.07)


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.ЧинзоригМонгол Улсын нийт иргэдийн дунд эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээ, явуулсан. Энэ нэг жилийн хугацаанд нийт иргэдийн 26 орчим хувь нь буюу 860 мянган иргэн дээрх үзлэг, оношилгоонд хамрагдсан байна.

Нийт хамрагдсан 860 мянган иргэний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд, үлдсэн 30 орчим хувь нь 18-аас дээш насны иргэд байна.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах замын өвчин, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчин өндөр өвчлөлтэй гэсэн дүн гарсан. Үүний дараа шээс, бэлгийн замын өвчин, дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчлөлүүд зонхилон тохиолдож байна. Эдгээр таван төрлийн өвчлөл үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 86.5 хувийг эзэлсэн байна.

Үзлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувь нь шүд цоорох өвчин илэрсэн нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа. Ялангуяа 6-17 насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт.

Мөн 65-аас дээш насны иргэдийн дунд шүдний өвчлөл 90-ээс дээш хувьтай байгаа бол нийт 1600 орчим жирэмсэн эхчүүдийн дунд судалгаа хийхэд 96 хувь нь шүдний цооролттой гарсан.

Иймд Засгийн газраас дээрх дүн мэдээллийг анхаарч ажиллах хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношилгоог цаашид үргэлжлүүлэн явуулна.

Мөн дээрх хөтөлбөрт түшиглэн насанд хүрэгчдийн дунд тэргүүлж буй өвчлөлүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд эрүүл мэндийн яам бодлогоо чиглүүлэн ажиллах болно.

Улсын хэмжээнд 1624 шүдний эмч ажиллаж байна. 10 мянган хүнд ноогдох шүдний эмчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр байгаа хэдий ч орон нутгийн иргэдэд анхан шатанд шүдний тусламж үзүүлэх үйлчилгээ орхигдсон гэж хэлж болно. Учир нь шүдний 860 эмнэлэг ажиллаж байгаагаас 127 нь төрийн өмчийн оролцоотой эмнэлэг байна. Үлдсэн нь хувийн хэвшлийнх. Хувийн хэвшлийн дээрх 553 эмнэлэг нийт иргэдийн 15-20 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Харин төрийн 127 эмнэлэгт хүн амын 30 орчим хувь үйлчилгээ авч байна. Эндээс нийт хүн амын 50 хувь нь шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн судалгаа гарсан.

Монгол Улсын 330 сумаас 30 сум л шүдний эмч, тоног төхөөрөмжтэй байна. 300 суманд шүдний эмч тоног төхөөрөмж байхгүй байна.

Тийм учраас сумын анхан шатны эмнэлгүүдийг боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгнө.

Мөн сумын болон өрхийн эмнэлгүүдийг түшиглээд 0-17 насны бүх хүүхдэд шүдний цоорлоос хамгаалах фторт түрхлэг түрхэнэ. Үүнд шаардагдах санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэлээ.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу