Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2023.10.31/ Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.

Уг хуулийн талаар тэрбээр мэдээлэл хүргэлээ. 

Хотын дарга Х.Нямбаатар “Энэ хуулиар төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ авч байгаа. Хэрэв тогтоохоор бол төлбөр нь 0-27 мянган төгрөгийн хооронд байна. Тухайн бүс нутагт буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх зайд амьдарч байгаа  иргэдийн төлбөрийг 90 хувиар хөнгөлнө. Тойрсон зогсоолуудыг ажлын цагаар үнэ төлбөргүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхээ боливол ирэх жилээс зогсоолуудыг дээш нь давхарлана. Зарим айлын газрыг суллаж, чөлөөлөх ажлыг хийнэ.

Дэлхий улс орнууд энэ аргыг хэрэглээд түгжрэл нь 30 хүртэлх хувиар буурсан туршлагууд бий. Түүнээс биш би санаанаасаа зохиогоогүй. 

Зарим иргэн “Хүүхдээ тэврээд өвлийн хүйтэнд алхах юм уу” гээд шүүмжилж байна. Бид заавал алх гэж хэлээгүй. Нэг бүс рүү ороход 1,000 төгрөгийн төлбөр төлөх ёстой байлаа гэж бодъё. Тэгвэл 1,000 төгрөгөө төлөөд ороход л болно. Хотын төв рүү машинтай нэвтрэхийг нь зогсоож байгаа юм биш” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу