Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2023.10.31/ Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.

Энэ талаар танилцуулахдаа тэрбээр “Арваннэгдүгээр сарын 15-наас БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай хэлэлцээрийн ширээний ард сууж эхлэх гэж байна. Энэ хэлэлцээр тодорхой үр дүнд хүрсэн тохиолдолд Засгийн газар, УИХ-д танилцуулж, төслийг хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргуулна. 

Хэлэлцээрт бэлтгээд метроны гурван шугам барихаар төлөвлөсөн. Их тойрууг тойруулаад Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Долоон буудлаас Яармагийн товчоо хүртэл гэсэн гурван чиглэлд метроны шугам байвал яасан юм гэдэг ажил судалгааны байгууллагуудад хийгдээд явж байна. Хэрэв хэлэлцээр амжилттай болж чадвал ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ” гэлээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу