Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ирэх арваннэгдүгээр сарын 24-нд нээлттэй тендер зарлаж, 700 автобус оруулж ирэхээр төлөвлөсөн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэгвэл эдгээр автобусыг байрлуулах граж байхгүй гэдгийг тэрбээр өнөөдөр  /2023.10.31/ хэвлэлийн хурал хийх үеэрээ хэллээ. 

Хотын дарга Х.Нямбаатар Нийтийн тээвэрт тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол граж. Буянт-Ухаагийн урд баригдаж буй гражийг энэ онд багтааж дуусгах төлөвлөгөөтэй байна. Мөн Тахилтад баригдаж буй гражийн ажилд гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудын гэрээг цуцлаад, ААН сонгон шалгаруулах тендерийг дахин зарла гэдэг үүрэг чиглэлийг Хөрөнгө оруулалтын газрын даргад өгсөн. Эдгээр арга хэмжээг авсан ч бидэнд дахиад 500-600 автобусны граж дутна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу