Өнөөдөр (2023.11.01) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

09.00 ЦАГТ:  

-“Миллениум плаза” зочид буудалд: Томуугийн тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам улсад хийх төрийн айлчлал эхэлж байна. 

10.00 ЦАГТ: 

Улсын Филармонид: Монгол Улсын Гавьяат багш, хүүхдийн хөгжмийн зохиолч, хүүхдийн дууны мастер Л.Галмандахын ойд зориулсан “Л.Галмандах-70” эрдэм шинжилгээний хурал болно. 

10.00 ЦАГТ: 

Улаанбаатар дахь Русский дом-д: ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уламжлалт “Ворота в Азию-2023” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд ОХУ-ын Эрхүү муж, Братск, Пенза хотын хүнс, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, аялал жуулчлал, амралт сувилалын компаниуд оролцоно. Утас: 9908-1347

11.00 ЦАГТ: 

“Туушин” зочид буудалд: “Инээмсэглэл” хамтлагийн бие даасан тоглолт ирэх сарын 1, 2-нд болох талаар мэдээлнэ. Тоглолтын үеэр тус хамтлаг хос пянз гаргаснаа зарлах ажээ.

11.00 ЦАГТ

“ЗМ” сонины мэдээллийн төвд: Чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 

11:30 ЦАГТ: 

“ЗМ” сонины мэдээллийн төвд: “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас барилгын ажлын цалинг шинэ тарифаар тооцон олгох талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

12:00 ЦАГТ: 

“ЗМ” сонины мэдээллийн төвд: Монголын Хүний төлөө намын дарга Хадбаатарын Бат-Ялалтыг хууль бусаар хорьсон тухай Намын нөхөд болон Иргэний нийгмийн байгууллагуудаас мэдэгдэл хийнэ.

13:00 ЦАГТ: 

Хүүхдийн төв номын санд: Үндэсний өгөх өдрийг тохиолдуулан “Өгөх өдөр” ТББ болон ЦХХХЯ-наас хамтран “Хүүхдүүддээ хайр өгье, хором бүх анхааръя” нөлөөллийн аян зохион байгуулж буй талаар мэдээлнэ.

Сургалт

УЕПГ-ын сургалт, судалгааны хүрээлэнд: “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх”-ийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу