Гэр хорооллыг болон орон нутгийн шаардлага хангасан айл өрхөд үзүүлэх цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдөр (2023.11.01)-өөс тооцож эхэлнэ.

Тодруулбал, аймаг, нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлөх юм.

Баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөргүй айл өрхүүд тус хөнгөлөлтөд хамрагдана. Уг хөнгөлөлт ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 117 мянга, орон нутгийн 72 мянган айл өрх тус тус хамрагдах тооцооллыг хийжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу