УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Төсвийн байнгын хороо өнөөдөр (2023.11.01) хуралдана. Хуралдаанаар дараахь хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: 

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Засгийн газарт чиглэл өгөх тухай)

Төсвийн байнгын хороо

  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд (Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд (Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай)
  • “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийн цалинг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэх асуудлууд багтжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу