Монголын сагсан бөмбөгт хагарал үүсэхээ шахаж, талууд буулт хийсний эцэст нэг лигт өрсөлдөхөөр болов. 

Тодруулбал, долоо хоногийн өмнө сагсан бөмбөгийн нэр бүхий таван багийн эзэд Монголын сагсан бөмбөгийн холбоонд шаардлага хүргүүлсэн. Гэвч сагсан бөмбөгийн холбоо шаардлагыг нь хүлээж авахгүй хэмээн мэдэгдсэнээр Дээд болон Мэргэжлийн гэх хоёр лигтэй болох эрсдэл тулгараад байсан юм. Үүнд сагсан бөмбөгчид болон сагсан бөмбөг сонирхогчид эмзэглэж, хэд хоногийн өнгөрөөлөө. Улмаар өчигдөр /2023.10.31/ багийн эздийн зүгээс холбоотой ойлголцох хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн “Ирээдүй” холбооны тамирчид хэвлэлийн бага хурал хийж, нэгдэхгүй бол лигт тоглохгүй хэмээн мэдэгдсэн. Эцэст нь талууд ойлголцсон юм. 

Үүнтэй холбогдуулан Монголын сагсан бөмбөгийн холбооноос таван багийн эзэд болон менежерүүдэд хариуцлага тооцохоор болжээ.

Тодруулбал, Үндэсний дээд Лигийн тэмцээнийг зохион байгуулах журмын 2.4, 2.6, 2.7-д заасан зөрчлүүд, багуудтай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.2.9, 6.2-д заасан заалтыг зөрчсөн нь багийн тамирчид, үзэгч, дэмжигчдийн эрх ашгийг хохироож буй тул Лигийн журмын хариуцлагын 3.3-т заасны дагуу доорх нэр бүхий хүмүүсийн МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хасахаар шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу