УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр (2023.11.01)-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, 100000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох саналыг зургаа хоногийн хугацаанд 101897 иргэн дэмжин, саналаа ирүүлсэн. Мөн нэмэгдүүлэх үндэслэл, судалгааг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон CEO клуб, үйлдвэрчний эвлэлүүдээс ирүүлсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, энд байгаа булхай луйвар, авлигыг илчлэх замаар НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх бүрэн бололцоотой.

Одоогоор татвараас зайлсхийсэн 620 хэрэг шалгагдаж байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмж, ард түмний оролцоотойгоор энэ авлига хээл хахууль, шударга бустай тэмцэх нь эерэг нөлөөтэй гэж энэ байгууллагууд үзсэн. Тийм учраас эдгээр байгууллагуудаас мэдээлэл авч, ажлын хэсэгт оруулах нь зүйтэй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу