УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр (2023.11.01)-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, 100 мянга гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр уг асуудлыг судлах Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахлахаар болов.

Тэрбээр “Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхланг оруулах саналтай байна. Мөн бизнес эрхэлж, хувийн хэвшилд ажиллаж байсан Д.Өнөрболор, Г.Амартүвшин, мөн Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Ж.Батжаргал нарыг оруулах саналтай байна” гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн санаачилгаар татгалзав.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу