ХБНГУ-ын Кёльн хотноо Боксын дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 28-наас 31-ний өдрүүдэд болж өндөрлөв.

Дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн, ОУХМ М.Намуун Дэлхийн цомын финалд шалгарсан билээ.

Тэрбээр Швейцарийн тамирчинтай алтан медалийн төлөө тоглож, 5:02-ийн харьцаагаар буулган авч, Дэлхий цомын аварга боллоо.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу