Япон даяар зэрлэг амьтад хувийн өмчид халдах тохиолдол ихсэж, ялангуяа баавгайн халдлагын тохиолдол нэмэгдэж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Япон даяар улаан LED нүдтэй, аймшигтай чанга дуутай 200 орчим механикжсан робот чоно суурилуулсан талаараа “Ohta Seiki” компанийн хөгжүүлэгч Ота Южи “ABC News”-т ярьсан байна.

Роботыг хөгжүүлэгч тус сувагт “Өнөөдрийн байдлаар түүний үр дүнтэйд хэн ч эргэлзээгүй бөгөөд ямар нэгэн таагүй гомдол санал ирээгүй. Улс даяар 180 орчим ‘мангас чоно’ байрлуулсан” гэж ярьжээ.

Отагийн хэлснээр, Японы зэрлэг ан амьтад чононоос зөнгөөрөө айдаг байна. Тиймээс түүний хөгжүүлж буй робот чоно буун дуу, улих, нохой хуцах зэрэг чимээ гаргадаг аж.

Япончууд энэхүү роботын загварыг тийм ч таатай хүлээж аваагүй тул шүүмжлэн, инээд наргиан болгосон байна. Гэвч хөгжүүлэгчид энэ загвар амьтдыг айлгахад хангалттай, үнэмшилтэй харагдаж байгаа бөгөөд “хүмүүс хууртахгүй, зохиомол” гэж тэмдэглэжээ.

Даваа гарагт NHK телевизийн мэдээлснээр, Японд баавгай хүн рүү дайрсан тохиолдол “дээд амжилт” тогтоосон аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тус улсын 18 мужид баавгай 173 удаа хүн рүү дайрсан бөгөөд орон сууцны хороололд ч ийм тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: BBC, ABC News
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу