Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2023.11.01) Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болж байна.

Шүүх хуралд прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан болон түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар болон түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нар оролцож, хэргийг зургаан цагийн турш хаалттай хянан хэлэлцэж буй юм. 

Шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо нэмэлт тайлбар хэлж дуусжээ. Үргэлжлүүлэн Ц.Хулангийн өмгөөлөгч тайлбар хэлж буй аж. 

Үүний дараа прокурор асууна. Ийм процессоор үргэлжлэх тул шүүх хурал маргааш хүртэл хойшлогдох магадлалтай байна. 

Эргэн сануулахад, Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Улмаар 2023 оны долдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс Ц.Хуланд 9 жил 6 сар, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял тус тус оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон.

Ц.Хулан энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан. Улмаар шүүх хурал аравдугаар сарын 10-нд товлогдсон ч Ц.Хулангийн хүсэлтээр хоёр удаа хойшилсон юм. 

Түүний хорих ангиас бичсэн захидлыг ЭНД дарж уншина уу.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Женко лаларыг дагаж далдганаж даалгавар биелүүлсэн урвагч авгайг женкотой нь цуг шийтгэх хэрэгтэйштээ. .пизда

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу