Монголын сагсан бөмбөгийн холбоо болон багуудын эздийн дунд үүссэн үл ойлголцол нэг талдаа гарсан хэмээн ойлгож, сагсан бөмбөг сонирхогчид санаа амарч суутал дахин маргаан дэгдэв.

Тодруулбал, “Эрдэнэтийн Уурхайчид”, “Завхан Brothers”, “Тэнүүн-Өлзий Металл”, “BCH Гарьд”, “IHC Apes” зэрэг таван багийг Үндэсний дээд лигт тоглуулахаар шийдвэрлэсэн. Гэвч дээрх багуудын эзэд, менежерүүд болох есөн хүнийг 2026 оныг дуустал МСБХ-ноос зохион байгуулах ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хориглолоо. Үүнд сагсан бөмбөг сонирхогчдын дийлэнх нь эгдүүцэж байгаа бол зөв гэж үзэж буй хэсэг ч байна.

Энэ асуудалд “IHC APES” багийн эзэн О.Мөнхжин байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Холбооноос гаргасан багийн эзэд, менежерүүдийг бандсан шийдвэртэй холбоотойгоор Дээд Лигт багаа тоглуулахгүй гэвэл эзэд нь тамирчдаа боддоггүй хог новшнууд болж таарах нь. Тиймээс тоглох үгүйгээ тамирчид маань шийдэг.

Ер нь тамирчдыг хэн цалинжуулдаг юм бэ. Тэднийг хэн дэмжиж, гаргаж ирж, хөгжүүлдэг вэ. Хэн тэдэнд улирлын 150, 100, 80, 70, 60, 50, 40 сая төгрөгийн цалин өгдөг вэ.

Тоглогчдын холбооны дарга Г.Баттөр маань МСБХ-ны удирдлагад байдгийг сая л мэдлээ. Тэгээд өөрийн багийн эзэд, менежерүүдийн эсрэг гарын үсэг зурж. Монголд ёстой гоё гоё юм болох юм.

Би цаашид илүү дутуу юм бичихгүй. Манай тоглогчид орно гэвэл манай баг орно. Тэр Арена руу нь би лав зүглэх ч үгүй. Ирэх жилээс энэ сагсанд өөрийн хүүхдийн идэх хоолноос шавхахгүй. Залхлаа, цөхөрлөө, гутлаа” гэжээ. 

Эрхийг нь хассан есөн хүн: 

  • Нямдоржийн Батхуяг /Эрдэнэтийн Уурхайчид/
  • Мягмарын Дорждагва /Эрдэнэтийн Уурхайчид/
  • Даваасамбуугийн Буян-Өлзий /Тэнүүн Өлзий Металл/
  • Пүрэвсүрэнгийн Мөнхсайхан /Тэнүүн Өлзий Металл/
  • Отгоны Дагвадорж /Завхан Бродерс/
  • Отгонбаатарын Мөнхжин /IHC Apes/
  • Буднямын Буяннэмэх /BCH Гарьд/
  • Чимэгдоржийн Ижилболд /BCH Гарьд/
  • Баатархүүгийн Ялалт /BCH Гарьд/

Х.ТҮШИГ

7 САНАЛ

  1. Мэргэжлийн холбоо байгуулаад явах байсан юм…өрсөлдөөн дунд сагсан бөмбөг маш том өөрчлөгдөнө …Бас л цаг хугацаа алдаж байна даа…Мэргэжлийн холбоо..мэргэжлийн клуб байж жинхэнэ хөгжил дэвшил ирнэ….

  2. Ац минь худ шааж олсон мөнгө чинь хүүхдүүдийг чинь хахааж аоах байх шүү. Мөнгө мөртэй.. түмний хараал зүхжл хэцүү шүү. Даах уу бро

  3. Ene bol unen luivarchin shuu. Social-r hudlaa popordog ergu sda. Munhjuun buh hutgasan horiig chin Holboo medej bgaa bolohoor bagiig chin oroltsuulaad chamaig bandsan yum. Dahij savsaganaval hutgasan hor chin il garah bh shuu. Archaaguu luivarchin. Koinii munguur Esport sags 2-t hurungu oruulj mungu ugaasan erguu ats

  4. Луйварын мөнгөө угаана. Бас цахим бооцоо тавьж мөнгө олох санаатай. Бас л нэг луйвар. Энэ Мөнхжин гэдэг хүнийг ЛУЙВАР гэдэг тодотгол байнга дагна. Хэн ч чамайг хүүхдийнхээ хоолноос хас гэж гуйгаагүй. Дурандаа явж бж хүүхдийн хоол гэж шаажээнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу