Засгийн газрын өнөөдөр (2023.11.01)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байсан. Энэхүү БЭТ нь зургаан сарын хугацаатай томилогдож, улмаар хугацааг нь дахин зургаан сараар сунгасан байдаг.

Аравдугаар сарын 26-нд хугацаа нь дууссан тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүний ажлын тайлантай танилцлаа. БЭТ томилогдож ажилласан хугацаан дахь үр нөлөө, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэллээ. Тиймээс арваннэгдүгээр сарын 26-нд Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч дахин томилохоор боллоо” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу