Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар өмнө нь мэдээлсэн. Түүний эл хүсэлтийг өнөөдөр /2023.11.01/ хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцжээ.

Улмаар Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан байна. Тэрбээр өөрийнхөө оронд БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг томилуулахаар нэр дэвшүүлжээ.
Үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувийн саналаар Д.Жавзандоржийг МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилсон байна. 
Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу