Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.07) 


Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол зочлох жилтэй холбоотой танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ. Өчигдрийн байдлаар манай улсад 53,000 жуулчин ирсэн байна. 

Гуравдугаар сард 40,000 жуулчин хүлээж авах зорилттой. Энэ сарын эхний зургаан өдрийн байдлаар 10,000 жуулчин ирсэн тоон мэдээлэл байна.

Жуулчны баазууд, аялал жуулчлалын цэгүүдэд нүхэн жорлонг өөрчлөх асуудлыг хөндөж байгаа. Хяналт, шалгалтын ажиллагааг явуулж байна. Нүхэн жорлонг өөрчилнө. Аймаг, улс 100 жилийн ойгоо тэмдэглэж байж нүхэн жорлонгоо өөрчлөх хэрэгтэй. Үүнд бид маш том анхаарлын тэмдэг тавьсан.

Шинэ нисэх буудал нэг цагийн урсгалд 610 зорчигч тээвэрлэх даацтай гэх тооцоолол бий.

Тавдугаар сараас жуулчны хөдөлгөөн нэмэгдэх үед нисэх буудлын бэлэн байдлыг хангахаар Японы ЭСЯ болон холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна.

БНСУ-ын жуулчид воны картаар төлбөр тооцоо хийх боломжтой болсон. БНХАУ-ын иргэд хэрэглэдэг “WeChat”-аар дамжуулан “Qpay” системийн шууд төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн.

Хөшигийн хөндийн нисэх буудлаас Улаанбаатар хот руу байнгын нийтийн тээврийн автобус явуулна. “UBUS” компани автобуснууд гаргах, нийтийн тээврийн компаниудаас нэмэлт автобусыг явуулах талаар ярьж байна.

Жуулчны аюулгүй байдлыг хангах, газар хөдлөлт, цар тахалтай холбоотой мэдээллийг хүргэх түрээсийн сим картыг гаргасан.

Монгол, ОХУ-ын 80 тур компани хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ жил ОХУ-аас 250,000 жуулчин хүлээж авна” гэлээ.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу