Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнээс манай улсын хоёр тамирчин алтан медаль хүртлээ.

Тодруулбал, тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болжээ.

Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан. Харин өдгөө залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрбээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангаж байгаа юм.

Сонирхуулахад, 2000 онд Залуучуудын ДАШТ-ээс Насанбаярын Мөнхтуяа мөнгө, 2014 онд Цогтбаатарын Сүхбат хүрэл, 2015 онд Баатарсүхийн Мөнхжин хүрэл, 2019 онд Мөнхбаатарын Шийравжамц мөнгө, Баярын Мишээл хүрэл медаль хүртэж байв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу