УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.ХүрэлбаатарН.Алтанхуяг гишүүн сая хэд хэдэн зүйл ярилаа. Тогтворжуулалтын санг Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр зарцуулаад дуусаж байгаа мэтээр ярьж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсан. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. Би буруу санаагүй бол 2012-2014 оны хооронд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Тэр үед өөрөө адилхан л Тогтворжуулалтын санг хуулийн дагуу зохицуулаад явж байсан. Тэгсэн хэрнээ бусад руу дайрч, доромжилж байна.  Одоо бүр хэрээс хэтэрлээ. Хоёр үгийнх нь нэг нь Ч.Хүрэлбаатар болчихлоо. Ингэж болохгүй. 

Бас Ирээдүй өв сангийн мөнгийг намайг идсэн мэтээр ярьж байна. Микрофон олдсон дээр нь гээд улс орон даяар гүтгэлэг тарааж болохгүй шүү. Улс төр хийж болно. Гэхдээ худлаа ярьж, хүн гүтгэж, хаа хамаагүй юм хиймээргүй байна. Телевизийн олон ангит нэвтрүүлэг хийж, дайрч доромжилмооргүй байна. Өчнөөн тэрбум төгрөг зарцуулж хүн гүтгэмээргүй байна. Увсад өрсөлдөх гэж байгаа бол очоод өрсөлд, Н.Алтанхуяг аа. Хажуугаар нь хүн битгий доромжлоод, гүтгээд бай” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу