УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Төсөв дагалдаж орж ирж байгаа хуулиуд дотор нэг хууль алга.  НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох хуулийн төсөл яасан бэ. Уг нь одоо орж ирж байх ёстой. Яагаад Ажлын хэсэг байгуулж тэр хуулийг замхруулах гээд байгаа юм бэ. НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох нь буруу гэж бодож байгаа бол 2 хувиа ч гэсэн өгөхөө боль. 

МАН дотор дэвшилтэд үзэлтэй хүн байж, иргэдээс санал асуулга авсан. Иргэд маань гуравхан хоногийн дотор саналаа өгсөн байна. Гэтэл яагаад энэ хуулийг оруулж ирэхгүй байгаа юм бэ. Саналаа өгсөн иргэд доромжилж байгаа юм уу. Санал өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь 18-25 насныхан байна. Ийм байхад энэ иргэдийн саналыг улных гэдэг байдлаараа тоохгүй өнгөрөөж болохгүй. 

Та нар намаа “ардын” гээд нэрлэчихсэн. Гэтэл энэ үйлдлээрээ “авлигачдын” гэдгээ нотолж байна. Төсвийг цоорхой хувинд хийсэн мэт л урсаад өнгөрч байна. Гурван үнэн байдаг. Төрх нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн” гэлээ. 

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу