Волейболын Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал өчигдөр /2023.11.02/ эхэлсэн. 

Энэ улиралд эрэгтэй зургаа, эмэгтэй найман баг өрсөлдөж байна. Өчигдөр эмэгтэй багуудын тоглолт явагдсан бол өнөөдөр /2023.11.02/ эрэгтэй тоглолтууд эхэллээ.

Эхэнд “Ховд Алтайн барс”, “Тэнүүн Огоо” клубийн багууд тоглож, 3:2 харьцаагаар Тэнүүн Огоо хожсон. 

Үүний дараа “Өмнөговь Шанх транс”, “Баянхонгор Корунд Гео” клубийн багууд өрсөлдөж, Өмнөговь Шанх Транс 3:1 харьцаагаар илүүрхэж, ялалт байгуулав.

Харин сүүлийн тоглолтыг “Хасу Мегастарс”, “Натур мед Толун” багууд хийлээ. Тэд үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүштэй тоглолт гаргасаар 3:0 харьцаагаар  “Натур мед Толун” баг хожлоо. Тус баг Тайванийн тамирчинг легионероор авч ирж, тоглуулж буй. Тэр тамирчин нь энэ тоглолтод дараалсан найман давуулалт гүйцэтгэж, давуулалтаар дөрвөн оноо авсан юм. 

Тэмцээн маргааш эмэгтэй тоглолтоор үргэлжилнэ. Тоглолтын хуваарийг ЭНД дарж харна уу. 


Үндэсний Дээд лигт өрсөлдөж буй багууд: 

ЭРЭГТЭЙ:

  • Өмнөговь Шанх транс
  • Ховд Алтайн барс
  • Натур мед Толун
  • Тэнүүн Огоо
  • Баянхонгор Корунд Гео
  • Хасу Мегастарс

ЭМЭГТЭЙ: 

  • Хөвсгөл Эрчим
  • Улаанбаатар Pheonex
  • Энагурэ
  • Хилчин
  • Тэнүүн Огоо
  • Хашхан Өвөрхангай
  • Хобби Эйс
  • Ховд Ижил Алтай

Х.ТҮШИГ

 

4 САНАЛ

  1. Для заказа прогона Хрумером, вам необходимо обратиться к специализированным компаниям или Вы можете заказать у нас по наращиванию линк билдинг
    так же мы предоставляем услуги по сео продвижению с помощью гса прогонов через тир и поможем если будет нужно оптимизировать ваш проект
    для быстрой связи через телеграмм логин @pokras7777 либо добавится в нащу группу в телеграмм https://t.me/bazixrumer либо через скайп логин pokras7777
    мы будем рады вам помочь в любых вопросах по наращиванию трафика на вашем проекте время работы 24/7 без выходных!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу