Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 6.1 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт “Ө” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байжээ.

Дээрх этгээдийг Европын Холбооны Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ сарын 2-ны өдөр албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Цагдаагийн байгууллага “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээдийг эрэн сурвалжилж байгаагаас 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу