Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр /2023.11.03/ хичээллээд амарна.

Тодруулбал, цар тахлаас хойш сурагчдын өвлийн амралтыг уртасгаж, гурван ээлжээр хичээллүүлж байсан бол энэ хичээлийн жилээс дөрвөн улирлаар хичээллэхээр болсон билээ. Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан хуваарийг дагуу ирэх долоо хоногийн Даваа гарагаас /2023.11.06/ эхлэн долоо хоног амрахаар байна.

  • I  улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-10-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу