УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэдээс нэг санал ирж байна. Эрчим хүчний өвлийн ачаалал их байна. Мөн агаарын бохирдол, түгжрэл зэргийг тооцоод ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийг 12, 1 сард амрааж, зун намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ.хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 1-нээс эхлүүлж, долдугаар сарын 1-нд дуусгаж болж байна .Хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал зэргийг бодъё” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу